2026 оны 10 сарын 15, пүрэв

У.Цогтбаяр: Би он залуу Д.Мөнх-Эрдэнэ болмооргүй байна

У.Цогтбаяр: Би он залуу Д.Мөнх-Эрдэнэ болмооргүй байна

Жүжигчин У.Цогтбаяр цахим хуудастаа нүүрсний хулгайн тэмцэлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Надад санаа зовсон, мөн амандаа мөнгө чихүүлээд дуугүй болсон гэх бас амьд мэндийг минь асуусан хүмүүс байх шиг байнаа даа янз нь. Би зүгээрээ. Мөн би он залуу Д.Мөнх-Эрдэнэ болмооргүй байна. Нам бус, ажил зорилго улс төр биш болохоор амьдрах шаардлага байна шүү надад. Улирал байцаагдлаа. Дүүргүүд, эрүү дээр, мөрдөн дээр, тагнуул дээр. Байцаагдаад явж л байна. Лизингээр машин авснаар тайлбарлаж энэ тэр. Сүүлдээ камергүй өрөөнд, өмгөөлөгчгүй байцаагдлаа. Гуравдугаар сарын 04-нд эрүүгийн хоёр мөрдөгч намайг шантаажилж төр засаг нь таныг урлаг уран сайхны ажлаа л хийгээчээ гэж гуйж байнаа нээд салсан юм.

Адилхан нэртэй байцаагч тавьснаа миний амьдаа чамайг хүндэлдэг гэж ярьж энэ тэр. Цаг үеийн байдал бол бүгдийг нь жүжиг гэж харж байсан. Үхсэн баасны 5Ш ажиллагаа. 5н шившиг төлөвлөгөө. Нүүрсний хулгайчдыг барих, илчлэх сонирхол засгийн газарт алдлаа. Сценарын дагуу л явж байх шиг. Одоо намайг дуудаж байна. Та эрүүгийн цагдаа дээр хүрээд ирвэл таньд л хэрэгтэй юмаа уг нь гэнээ. Хүүе надад юу ч хэрэггүй ээ. Надад зүгээр л үг хэлэх эрх чөлөө хэрэгтэй байна хараат цагдаа ахаа. Сонгууль дөхчихсөн юмуу ямар эрт хулгайчдын сэвээ яваад эхэлж байнаа. Та нар анзаарч байна уу” гэжээ.