2026 оны 10 сарын 15, пүрэв

Н.Багабандийн оронд Ж.Таныг томиллоо

Н.Багабандийн оронд Ж.Таныг томиллоо

Өнгөрсөн долоо хоногт  Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Оюу Толгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. 

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ж.Таныг  "Оюу Толгой" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр томилсон гэх мэдээлэл байна. 

Жамбалдорж овогтой Тана: 1989 онд төрсөн

Боловсрол: 

  • 2007 онд АНУ-ын Юта мужчин "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэсэн.

  • 2011 онд Харвардын их сургуулийг эдийн засагч, Зүүн Ази судлалаар баклаварын зэрэгтэй төгссөн анхны монгол оюутан.

  • 2016 онд Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлэгийг хүртэж Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан.

  • 2012-2013 онд Куинсландын их сургуульд "Байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр диплом хамгаалсан.


Ажлын түүх:

  • 2011-2012 онд Дэлхийн уул уурхайн могулуудын нэг Рио Тинтогийн Австраль дахь компаниад Технологи, инновацийн хэлтэст бизнесийн шинжээч

  • 2012-2013. Онд "Нортпаркс" зэсийн гүний уурхайд бизнесийн шинжээч

  • 2013-2015 онд Оюу Толгой компанийн Нэгдсэн төлөвлөлт болон үйл ажиллагааны төслийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийн шинжээчээр тус тус ажиллаж байсан.