2026 оны 10 сарын 15, пүрэв

Хүн нам нийт нэр дэвшигчдийн 50 хувьд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлнэ

Хүн нам нийт нэр дэвшигчдийн 50 хувьд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлнэ

Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш нөлөөллийг хангах "Амлалт" Олон улсын форум болж өнгөрлөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Анх удаа улс төрийн намууд амлалт өгч байна. Монголчуудын 51-ээс дээш хувь нь эмэгтэй хүмүүс. Харин улс төрд 17 хувь нь эмэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүд маань бизнес биш ажил хийгээд байна. Шийдвэр гаргах түвшинд оролцдог оролцоо маш бага түвшинд байна. Шийдвэр гаргах түвшин гэдэг нь дарга болох биш, нийгэмд өөрчлөлт авчрах, өөрчлөх шийдвэрт оролцооч гэж байгаа юм. 

Эмэгтэйччүд шийдвэр гаргах түвшинд оролцохын тулд маш их хүндрэл байдаг байсан. Тухайлбал, улс төрийн намууд санхүүжилтийн өндөр шаардлага, нийгмийн дарамт, хамгийн хэцүү тойрогт эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлдэг байсан. Одоо үүнийг больё. 

Эмэгтэйчүүд өрсөлдөж байгаа тохиолдолд тэр хэсэгт нь ээлтэй орчныг бүрдүүлдэг байя. Хүн намын хувьд аймаг, нийслэл, дүүргийн ИХТ, УИХ-ын 50 хувьд эмэгтэй хүмүүсийг нэр дэвшүүлье хэмээн зарласан. Мөн "Зэв" хөтөлбөр хэмээн хэрэгжүүлээд явж байна" гэв.