2026 оны 10 сарын 15, пүрэв

МАН-ЫН БҮЛЭГ ХУРАЛДАЖ СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ 5 ӨӨРЧЛӨЛТИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИХААР БОЛОВ

МАН-ЫН БҮЛЭГ ХУРАЛДАЖ СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬТАЙ ХОЛБООТОЙ 5 ӨӨРЧЛӨЛТИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИХААР БОЛОВ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Тухайлбал ирэх лхагва гаригт ЗГ-ын саналыг аваад, УИХ-д өргөн барих бэлтгэлийг хангаж байгаа юм байна. 

 

Сонгуулийн тухай хуультай холбоотой 5 өөрчлөлтийг тусгасан байна.

  • Сонгуулийг холимог тогтолцоогоор хийхээр өргөн барина. 38/38 буюу 50 хувь нь мажоритар системээр, 50 хувь нь намын жагсаалтаар сонгоно. Энэ тал дээр УИХ-д суудалтай намын бүлгүүд санал нэгдэж байгаа.
  • Сонгуулийн зардлыг бууруулах шаардлагатайг иргэд олон нийт онцолдог. Энэ хүрээнд зурагт самбар, шадар туслах зэргүүдийн тоог бууруулна.
  • Гадаадад байгаа сонгогчдын саналыг авна.
  • Улс төрийн намуудад босго тавина. Босгын хувийг гурван хувьд байлгана.
  • Нэр дэвшигчдийн доторх нэг хүйсийн хувь 30-аас доошгүй байна. Одоо мөрдөж байгаа хуульд 20 хувь байгаа бол 10 хувиар нэмнэ.