2026 оны 10 сарын 15, пүрэв

Таван настай охин Цэцэрлэгтээ явахгүй хэмээн эсэргүүцэж, цонхоор үсэрсэн хэрэг гарчээ

Таван настай охин Цэцэрлэгтээ явахгүй хэмээн эсэргүүцэж, цонхоор үсэрсэн хэрэг гарчээ

Завхан аймгийн Улиастай суманд цэцэрлэгийн хүүхэд цонхоор үсэрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Завхан аймгийн Улиастай сумын нэгдүгээр цэцэрлэгт суралцаж байсан таван настай эмэгтэй хүүхэд "Цэцэрлэгтээ явахгүй" хэмээн эсэргүүцэж, цонхоороо үсэрсэн хэрэг 13-ны өдөр гарсан байна. Охиныг эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхэд ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй байсан талаар эх сурвалж мэдээлжээ. Харин цэцэрлэгийн зүгээс энэ талаарх мэдээллийг хуулийн байгууллагад мэдээлээгүй байсан аж. Тиймээс уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.