2026 оны 10 сарын 15, пүрэв

“Таван толгой түлш”- ийн зүүн бүсийн үйлдвэрт гал гарчээ

“Таван толгой түлш”- ийн зүүн бүсийн үйлдвэрт гал гарчээ

Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн "Таван толгой түлш" ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр Хатаалгын 3 дугаар хэсэг шатжээ. Онцгой байдлынхан дуудлагыг энэ сарын 27-ны өдрийн 20:32 цагт хүлээн авсан байна. 

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3,5х40 метрийн хэмжээтэй, 18-23 тн шахмал түлш хатаах хүчин чадалтай хатаалгын зуух дотор шахмал түлш шатаж байжээ. 21:05 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 21:50 цагт бүрэн унтраасан хэмээн ОБЕГ-аас мэдээлжээ.