2026 оны 10 сарын 15, пүрэв

"Мөсний баяр 2023" ирэх сарын 2-4 хооронд зохион байгуулагдана

“Мөсний баяр-2023” ирэх сарын 2-4-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болно. Мөсний баяр нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой жил бүр зохион байгуулагддаг билээ. Энэ жил Байгаль орчин аялал жуулчлалын яам зохион байгуулах юм.

Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, тахтай хатирах морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг үйл ажиллагаа тогтмол болдог уламжлалтай.

Мөсний баярын хөтөлбөр: