2026 оны 10 сарын 15, пүрэв

Ц.ДАВААСҮРЭН: 5800 гаруй барилга байгууламж газар хөдлөлтөд хэрхэх эсэх нь тодорхойгүй, паспортгүй байна

Ц.ДАВААСҮРЭН: 5800 гаруй барилга байгууламж газар хөдлөлтөд хэрхэх эсэх нь тодорхойгүй, паспортгүй байна

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн өнөөдөр Газрын тухай 7 багц хуулийг эргүүлэн татаж байгаа талаар мэдээлсэн. Энэ үеэрээ "5800 гаруй барилга байгууламж паспортгүй байна. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлтөд яах вэ гэдгийг судлаагүй байгаа гэсэн үг. Тиймээс ирэх 4,5 дугаар сард энэ бүх барилгад үзлэг, судалгаа хийхээр шийдлээ" хэмээлээ.

Ц.ДАВААСҮРЭН:

- 5800 гаруй барилга байгууламж паспортгүй байна. Өөрөөр хэлбэл, газар хөдлөлтөд яах вэ гэдгийг судлаагүй байгаа гэсэн үг. Тиймээс ирэх 4,5 дугаар сард энэ бүх барилгад үзлэг, судалгаа хийхээр шийдсэн. 

- Мөн гаднаас орж ирж байгаа барилгын арматур, цементийн чанарын судалгааг давхар хийнэ. Ялангуяа айл өрхийн барьж буй барилгын арматур, цемент чанарын шаардлага хангаж буй эсэх нь тодорхойгүй байна. 

- 11 сургуулийн барилга дээр хүчитгэх арга хэмжээ авна.