Орхон аймгийн ИТХ-д "Уртын гол" багаас сонгогдон ажиллаж буй төлөөлөгч Д.Ганболдтой ярилцлаа. Тэрээр өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн "Эрдэнэт 11 11" НҮТББ-ын хүрээнд иргэдээс ирүүлсэн санал гомдлыг удирдах түвшинд хүргэн ажиллаж байгаа юм. Тус төвийн үйл ажиллагаатай холбогдуулан тодруулга мэдээллийг хүргэлээ.
Д.Ганболд: Бусдын хийсэн ажлыг огт үгүйсгээгүй.
Болж байгаа зүйлийг болж байна гэдгээр нь хэлж, дэмжин ажиллаж байгаа. Хамгийн сүүлийн жишээ гэвэл манайд зохион байгуулагдсан "Өвлийн спортын их наадам"-ууд юм.
Харин Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн эрх, үүргийн 39.1.7 буюу "Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргад асуулт, асуулга тавих" үүргийнхээ хүрээнд зарим зүйлүүдийг шахан, шаардаж байгаа юм.
"Нэг ёсондоо ИТХ-ын төлөөлөгчийнхөө л ажлыг хийж байгаа хэрэг" гэлээ.
© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан