2026 оны 10 сарын 15, пүрэв

Д.Ганболд: Баян тансаг амьдралтай гэж үзээд хүүхдийн мөнгөнөөс хассан нь ажилчдад таалагдахгүй байна

Д.Ганболд: Баян тансаг амьдралтай гэж үзээд хүүхдийн мөнгөнөөс хассан нь ажилчдад таалагдахгүй байна

Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ганболд Аймгийн Засаг дарга С.Батжаргалаас тодрууллаа.

Д.Ганболд: Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын хүүхдүүд хүүхдийн мөнгөнөөс хасагдсан. Хамгийн боломжтой, өндөр цалин авдаг гэж үзээд ажилчдын хүххдүүдийг хассан нь Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад таалагдахгүй байна.

"Баян тансаг гэх нэрээр хүүхдүүдийг нь "хүүхдийн мөнгөн тэтгэмжээс хассан" энэ асуудал дээр Аймгийн Засаг даргын хувьд дуугарч, Ерөнхий сайд гэх зэрэг хүмүүст уламжилж өгөөч" гэж олон хүмүүс санал хүсэлтээ илэрхийллээ.

Засаг дарга С.Батжаргал: Хүүхдийн мөнгөтэй холбоотой асуудлаар Засгийн газраас арга хэмжээ авах байх. Эрдэнэт хотоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батлут "Хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй олгох" талаар Засгийн газарт, Ерөнхий сайдад асуулга тавьсан байна.

Аймгаас очиж санал мэдүүлэх боломжтой гэвэл бид нар бэлэн. Ер нь Эрдэнэт үйлдвэрийн ажилчид ч гэхгүй бүгд л бухимдалтай байна. Хүүхдийн мөнгийг ялгахгүй олгох нь зүйтэй гэдэг дээр байр суурь нэг байгаа. Боломжтой бол Аймгаас ийм хүсэлтүүд ирээд байна гэдгийг уламжлаад өгч болно.