Эрдэнэт хот нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулах зорилгоор “EPASS” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Ирэх хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хот доторх "нийтийн тээврийн автобус"-аар үйлчлүүлэхдээ төлбөрийн цахим карт ашиглах нөхцлийг бүрдүүлжээ.
EPASS цахим төлбөрийн карт нь хүүхэд, оюутан, Хөнгөлөлттэй зорчигч буюу- хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан гэсэн дөрвөн төрөлтэй. 6-12 насны хүүхдүүд "хүүхдийн карт" ашиглан зорчих боломжтой бол 12-оос дээш насны хүүхдүүд энгийн картаар зорчих юм.
Автобусны цахим төлбөрийн картыг 6.1 дүгээр байрны дэргэдэх автобусны буудлын "картын төв"-д худалдаалж эхэлсэн байна.
Мөн насанд хүрэгчдын хувьд автобусны буудлууд дээр байрлах мэдээллийн самбарын QR код бүхий хэсгийг уншуулж бүх төрлийн интернет банкны апликейшн ашиглан гүйлгээ хийж автомат машинаас авах боломжтой юм.
Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьяа багийнхаа халамжийн мэргэжилтэнд хандан картаа авах юм.
© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан