2026 оны 10 сарын 15, пүрэв

Ж.Ганбат: Ирэх сарын 1-нээс нүүрсийг биржээр хил үнээр арилжина

Ж.Ганбат: Ирэх сарын 1-нээс нүүрсийг биржээр хил үнээр арилжина

"Эрдэнэс Тавантолгой" ХК-иас улс хооронд байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрлийн талаар мэдээлэл хийж байна.


ТЕНДЕРТ ШАЛГАРСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮДДЭЭ 1698 С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.ГАНБАТ: 

-Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр борлуулах байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд өгсөн. Тус С зөвшөөрлийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас олгох болсон талаар мэдээлэл өгье. Энэ оноос шинээр экспортод гаргах нүүрсийг хил нөхцлөөр гаргана. Биржийн журмаар, цахимаар ил тод нээлттэй зарахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан УУХҮЯ дээр УУХҮЯ, Хөрөнгийн бирж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. Ирэх хоёрдугаар сарын 1-нээс нүүрсийг хил үнээр борлуулах бэлтгэл ажлаа хангаад байна.

Монгол Улс, БНХАУ хооронд олон улсын тээвэр хийх автомашины С зөвшөөрөл олгодог. 2023 оны нэгдүгээр сарын 15 хүртэл хуучин С зөвшөөрөл буюу өнгөрсөн оны зөвшөөрлөөрөө явж байна. Нэгдүгээр сарын 15-наас "Эрдэнэс Тавантолгой" ХК-д олгосон  хэмжээгээр компаниудад хэрхэн С зөвшөөрөл олгох вэ гэдэг талаар мэдээлэл өгье.

Бид эхний ээлжид хилийн үнээр нүүрсийг худалдан борлуулах нүүрсний тээвэрлэлт хийх аж ахуйн нэгжүүдийг ерөнхий гэрээний журмаар нээлттэй, ил тод сонгон шалгаруулж байна. Нүүрсийг хил нөхцлөөр худалдахтай холбоотой Төрийн худалдан авах ажиллагааны газарт тээврийн тендерийн сонголт шалгаруулалт зарласан. Энийг дүгнээд, нэгдүгээр сарын 18-нд нээгээд, гэрээ нь энэ сарын 20-доор байгуулагдана. Энэ хүрээнд бид тендерт шалгарсан аж ахуйн нэгжүүддээ нэг номерт энэ оны С зөвшөөрлийг олгоно. Хоёрдугаарт, өнөөдрийн байдлаар Цагаан хад дээр ам нөхлцөөр зарсан, худалдан авагчийн 2.7 сая тонн нүүрс байна. Үүнтэй холбоотой С зөвшөөрлийг олгоно.

Ирүүлсэн хүсэлтийн тоо олговол зохих зөвшөөрлийн тооноос давсан тул хүсэлт ирүүлсэн аж ахуйн нэгжүүдэд С зөвшөөрлийг шударга хуваарилж байна. Олон нийтийн хяналт тавих байдлаар С зөвшөөрлийг бид өнөөдрөөс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн вэбсайтад бүрэн байршуулж байна. Тэндээс ямар зөвшөөрлөөр, ямар аж ахуйн нэгжүүдэд С зөвшөөрөл олгосон бэ гэдгийг ороод үзэхэд нээлттэй.

2023 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын хэмжээнд шинээр нийтдээ 7800 С зөвшөөрөл олгогдоно. Үүний 60 хувь буюу 4680 С зөвшөөрөл "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ноогдож байна. Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс олгосон.

Боомтын үндэсний сэргэлтийн хорооноос баталсан битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэлд хүсэлтээ гаргасан 10941 аж ахуйн нэгж байна. Авто тээврийн үндэсний төвийн нэгдсэн систем дээр "Эрдэнэс Тавантолгой" компани дээр хүсэлт ирүүлсэн 10296 хүсэлт ирсэн байна. Энэ хоёрыг нягталж үзээд, 7904 аж ахуйн нэгж нь тээврийн нэгдсэн системд хүсэлт ирүүлсэн. Зөрүү гарч байгааг анзаарч байгаа байх. Бидний бодитоор олгох нь 4680 С зөвюшөөрөл. Бид ирэх сарын 1-нээс биржээр нүүрсээ арилжаална. Хил нөхцлөөр зарна. Үүнтэй холбогдуулан бид 1698 С зөвшөөрлийг Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан тендерээс шалгарсан аж ахуйн нэгжүүддээ олгоно.