Эрдэнэт үйлдвэрийн ажиллагчдын 42-р спартакиад жилийн турш үргэлжилж дүнгээ гаргалаа. Уг спартикиадад волейбол, сагсан бөмбөг, бадминтон, ширээний теннис, футзал, талбайн теннис зэрэг спортын 18 төрлөөр бүтцийн нэгжийн ажилтнууд хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр том цехүүдээс Баяжуулах үйлдвэр Тэргүүн байр эзэлсэн бол Засвар механикийн завод дэд байр, Ил уурхай гутгаар байр эзэллээ. Жижиг цехүүдийг Цахилгаан цех тэргүүлж, Спорт цогцолбор дэд, Гэрээт цагдаа, 12-р цэцэрлэгийн хамтарсан баг удаах байрт шалгарав. Спорт цогцолбороос үйлдвэрийн ажиллагчдыг спортоор хичээллүүлж чөлөөт цагийг зөв зохистой өнгөрөөх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, чийрэгжүүлэхэд чиглэсэн олон үр дүнтэй ажил зохион байгуулдгийн нэг нь уламжлал болсон энэхүү спартакиад юм.
эх сурвалж: https://erdenettoday.mn/art/5607
© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан