“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн шинэчилсэн Удирдах зөвлөлийн анхдугаар хурал 2022 оны 12-р сарын 09-ний өдөр Улаанбаатар хотноо боллоо. Удирдах зөвлөлийн хуралд БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Тамир, БШУЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ш.Ганболд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх, ШУТИС-ийн захирал Т.Намнан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн СШУТ-ийн эрхлэгч Б.Баяраа, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Оюутны зөвлөлийн дарга Б.Одгэрэл нар танхимаар болон цахимаар оролцлоо.
Хурлын эхэнд БШУ-ны сайдын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/402 дугаар тушаал, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/752 дугаар тушаалыг тус тус танилцуулав.
“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн шинэчилсэн Удирдах зөвлөлийн анхдугаар хуралдаанд гишүүдийн 100 хувийн саналаар Удирдах зөвлөлийн даргаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, Нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энхийг сонгож, нарийн бичгийн даргаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Сургалтын албаны дарга Д.Болор-Эрдэнийг томилж, баталсан.
Хурлаар хэлэлцэх асуудлыг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү танилцуулж, хэлэлцүүлснээр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улиралд хөлсөөр ажиллах гэрээт багш, ажилтнуудын кредитийн тооцоо, хичээлийн нэрсийг баталж, 2023 оны бизнес төлөвлөгөө, сургуулийн бүтэц, зохион байгуулалт, шинэчилсэн нийт орон тоог хэлэлцэж, дэмжсэн байна.
эх сурвалж: https://erdenettoday.mn/art/5606
© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан