Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн Галын автоматикийн хэсгийн хамт олон Баяжуулах үйлдвэрийн объектуудын галын дохиолол болон гал унтраах автомат системүүдийн үйлчилгээг энэ оны 7-р сараас өөрсдийн хүчээр бүрэн хийдэг боллоо. Энэхүү ажлыг 2010-2022 онд тендерээр гаднын компаниуд гүйцэтгэж байжээ. “Ийнхүү уг үйлчилгээг өөрсдөө хийснээр жилд 300 гаруй сая төгрөг хэмнэж, галын автоматикийн ажил үйлчилгээний зардлыг эрс бууруулсан амжилтаар шинэ он, цехийнхээ 40 жилийн ойг угтаж байна” гэж Галын автоматикийн инженер Э.Энхтүвшин ярилаа. Сүүлийн таван жилд бүтцийн нэгжүүдийн 28 объектод галын автоматикийн шинэ систем суурилагдсан аж. Энэчлэн тус хэсгийн ажлын ачаалал эрс нэмэгдсэн ч дотоод зохион байгуулалтаа сайжруулж, технологийн шинэчлэл нэвтрүүлэх замаар хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлж, үр дүнтэй ажилласаар байна.
эх сурвалж: https://erdenettoday.mn/art/5605
© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан