Мэдээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харьяа Ерөнхий боловсролын Орос 19 дүгээр дунд сургуулийн сурагчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдлаа. Уг үзлэгийг үйлдвэрийн “Эрдэнэт” сувиллын цогцолбор болон Орос эмнэлгийн эмч нар хамтран 7 өдрийн хугацаанд зохион байгуулсан.
Үзлэгт 2-12 дугаар ангийн 589 сурагч мэс засал, гэмтэл, чих хамар хоолой, шүд, нүдний эмчийн үзлэгт хамрагджээ. Мөн үзлэгээр сурагчдын бие бялдрын үзүүлэлт, эрүүл мэндийн болон биеийн тамирын бүлгийг тодорхойлж, цаашид эмчлэн эрүүлжүүлэх саналыг анги удирдсан багш нараар дамжуулан эцэг эх, асран хамгаалагч нарт нь танилцуулах юм.
эх сурвалж: https://erdenettoday.mn/art/5602
© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан