2026 оны 10 сарын 15, пүрэв

ПРОГРАММ ХАНГАМЖИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

ПРОГРАММ ХАНГАМЖИЙН СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны баримталж буй бодлогын хүрээнд дотоодын боловсон хүчнийг чадавхжуулах зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн программ хангамжийн сертификат олгох сургалтыг үйлдвэрийн Мэдээлэл технологийн хэлтэс, Холбоо мэдээлэл, технологи автоматжуулалтын цех хамтран зохион байгуулж байна. Энэхүү Kubernetes технологийн сургалтад ХМТАЦ, ХНЗХ, Цахилгааны цех, СНББХ зэрэг бүтцийн нэгжийн 38 программ хангамж хөгжүүлэгч хамрагджээ. Уг 14 хоногийн сургалтыг Фибо Клауд компанийн гурван сургагч багш онол, практик хосолсон хэлбэрээр явуулж байгаа нь онцлог юм. Сургалтаар үүлэн технологи гэж юу болох, тэдгээрийн суурь ойлголт, мэдээллийн аюулгүй байдал, контейнер суурьтай программ хангамжийг хэрхэн хөгжүүлэх зэрэг чухал сэдэв хөнджээ. Сургалтын үр дүнд үйлдвэрийн газрын хэмжээнд хөгжүүлж буй программ хангамжийн чанар сайжирч, хөгжүүлэлтийн хугацаа богиносон програм хангамж системийн найдвартай ажиллагаа сайжрах давуу талтай. Мөн программ хангамж хөгжүүлэгчид дэлхийн хэмжээний технологиуд эзэмшиж байгаа нь өндөр ач холбогдолтой юм. Түүнчлэн Мэдээллийн технологийн салбар хурдтай хөгжсөн өнөө үед Эрдэнэт үйлдвэр мэдээллийн технологийн салбарын шинэ техник, технологийг амжилттай нэвтрүүлж байгаа бөгөөд энэ онд дотоодын программ хангамжуудаа контейнер технологид шилжүүлж, kubernetes технологи нэвтрүүлсэн. Харин Фибо Клауд компани 2018 оноос үүлэн технологийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж www.cloud.mn буюу Монголын анхны нийтийн болон хувийн клауд, түүн дээр суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгож 1000 гаруй байгууллагын цахим платформын найдвартай ажиллагааг ханган ажиллажээ. Энэ жилээс төв азид өөрсдийн шийдлийг экспорт хийж эхэлсэн. Мөн дэлхийд тэргүүлэгч клауд платформ болох Amazon Web Servicec-ийн албан ёсны түнш компани юм. 

эх сурвалж: https://erdenettoday.mn/art/5598