2026 оны 10 сарын 15, пүрэв

УЛСЫН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮДЭЭ УГТЛАА

УЛСЫН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮДЭЭ УГТЛАА

Монгол Улсын Нийслэл, 21 аймгийн мэргэжлийн театр, чуулгуудын дунд зохион байгуулдаг шилдэг уран бүтээл болон уран бүтээлч тодруулах уралдаант шалгаруулалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид тэргүүлсэн юм.

Тэднийг Эрдэнэсийн хотдоо ирэхэд  Орхон аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлага, Соёл урлагийн цогцолборын хамт олны төлөөлөл ёслол хүндэтгэлтэй угтлаа.

Соёлын яам, Монголын урлагийн ажилтны холбооноос дөрвөн жил тутамд зохион  мэргэжлийн шалгаруулалтын “Шилдэг гоцлол хөгжимчин” номинацийн Тэргүүн байрт хөгжимчин А.Дөвтсүрэн, “Шилдэг гоцлол дуучин” номинацийн Тэргүүн байрт дуучин, МУСТА Н.Нямсүрэн, “Шилдэг найрал хөгжим” номинацийн Тэргүүн байрт Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын хөгжимчид, “Шилдэг найрал дуу” номинацийн Дэд байрт Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын найрал дуучид, “Шилдэг хөгжмийн зохиолч” номинацийн Дэд байрт Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Цэрэндондов, “Шилдэг цөөхүүл бүжигчид” номинацийн Гутгаар байрт Дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын бүжигчид шалгарсан байна.

эх сурвалж: https://erdenettoday.mn/art/5568