2026 оны 10 сарын 15, пүрэв

"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ТӨҮГ-ЫН АЖИЛТНУУД БАГУУДЫН ЗАМ ТАЛБАЙН ЦАСЫГ ЦЭВЭРЛЭНЭ

Эрдэнэт хотод сүүлийн үед цас ихээр орж, халтиргаа гулгаа ихэссэнтэй холбоотойгоор "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилтнууд Нийгмийн хариуцлагын хүрээнд, Хамтын ажиллагаа, Нийгмийн харилцааны газрын даргын санаачлагаар хотын 11 бүсэд цас цэвэрлэх ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.

Дэнж, Эрдэнэ, Яргуйт, Наран, Булаг, Цагаанчулуут, Рашаант, Шанд, Их залуу, Зэст, Хүрэнбулаг гэсэн 11 багийн нутаг дэвсгэрт 14,5 км явган болон авто зам, 4км квадрат талбайн цэвэрлэх ажлыг энэ сарын 17ны өдөр зохион байгуулах талаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх хэллээ.