2026 оны 10 сарын 15, пүрэв

Х.Нурлатыг сарын хугацаанд цагдан хорихоор боллоо

Х.Нурлатыг сарын хугацаанд цагдан хорихоор боллоо

Прокуророос "Таван толгой түлш" ХХК-тай нүүрсний тээвэрлэлтийн бизнес эрхэлж, хамтран орлого олж, хууль бусаар хөрөнгөжсөн, мөн "Онлайн ложистикс" ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх хэрэгт "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг яллагдагчаар татаж, цагдан хорих санал гаргасан.

Шүүх прокурорын саналыг өнөөдөр /2022.12.12/ хэлэлцээд Х.Нурлатад нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргав.