Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр “Эрдэнэс Тавантолгой” компанид хамаарах нууцын зэрэглэлд байсан есөн гэрээг ил болгох тогтоолын төслийг баталсан байна.
Есөн гэрээг нууцын зэрэглэлээс гаргаснаар Авлигатай тэмцэх газарт өгч, шалгуулах, УИХ дээр байгуулагдсан нүүрсний хэргийг шалгах үүрэг бүхий түр хороонд мөн шилжүүлэх аж.
Нууцаас гаргасан гэрээг нэрлэвэл,
Засгийн газар цаашид бүтээн байгуулалтын төслүүдийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр нууцад хамааруулдаг байдлыг таслан зогсоож, нэг ч нууц гэрээ байгуулахгүй, батлахгүй гэсэн зарчмын шийдэлд хүрчээ.
Мөн Засгийн газраас орон нутгийн өмчит Тавантолгой компанид Бүрэн эрхт төлөөлөгч томилжээ. Хилээр хоосон гарсан гэж мэдүүлээд нүүрс тээвэр хийсэн байж болзошгүй маш олон зөрчлийг шийдвэрлэх зорилгоор Хуул зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг Тавантолгой компанид Бүрэн эрхт төлөөлөгч томилсон юм байна.
© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан