Өмнөд Солонгосын Кёнсанбүг мужийн Сонжү-гүн хотын Бёкжин-мён дүүрэг барилгын ажил хийж байсан хоёр монгол иргэн нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, өнөөдөр /2022.11.28/ 15:23 цагийн орчимд байшингийн дотор засвар хийж байсан хоёр монгол иргэн нурангинд дарагдсан байна. Байшинг цементэн блокоор барьж байжээ.
Нас барсан иргэд нь Монгол Улсын иргэн 40 настай А, 20 настай Б нар байсныг “Kyongbuk” цахим хуудас мэдээллээ. Тэд цемент доор дарагдсан байсныг Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлэв. Мэдээллийг хүлээж аваад цагдаа, гал сөнөөгчид нийлсэн 40 орчим хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Хохирогчдын Дэгү хотын эмнэлэгт хүргэсэн ч нас барсан байна. Цагдаагийнхан ослын шалтгааныг судалж байна.
Эх сурвалж: Kyongbuk
© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан