2026 оны 10 сарын 15, пүрэв

Оюутнууд "сэтгүүлч мэргэжлийг сонгосондоо хамгийн их харамсдаг" гэжээ

Оюутнууд

Zip Recruiter-ийн судалгаагаар сэтгүүл зүйн чиглэлээр төгсөгчдийн 87 хувь нь "өөр мэргэжлээр мэргэшсэн ч болоосой" гэж хүсдэг гэжээ.

Үүний хамгийн том шалтгаан нь цалин бага байдагтай холбоотой байна. Мөн оюутнууд сэтгүүлчээр ажиллахад шүүмжлэлт сэтгэлгээ, салбар бүрийн мэдлэг шаардлагатай байдаг тул сэтгүүл зүйн салбарт амжилт олохын тулд бичихийг хүссэн чиглэлээр нарийн мэргэжлээр сурах нь илүү үр дүнтэй гэж үзжээ. 

Оюутнуудаас авсан судалгаагаар "сонгосондоо хамгийн их харамсдаг мэргэжил"-ийн эхний 10-т бичигдсэн мэргэжлийн жагсаалтыг хүргэе.

1. Сэтгүүлч 

2. Социологич 

3. Либерал арт 

4. Олон нийтийн харилцаа

5. Боловсрол 

6. Маркетингийн менежмент 

7. Сувилагч 

8. Улс төр судлал 

9. Биологич 

10. Англи хэлний багш