2026 оны 10 сарын 15, пүрэв

БНХАУ-д сүүлийн нэг хоногт COVID-19-ийн халдварын 15,525 тохиолдол батлагдав

БНХАУ-д сүүлийн нэг хоногт COVID-19-ийн халдварын 15,525 тохиолдол батлагдав

БНХАУ-д ням гарагт COVID-19-ийн халдварын 15 мянга 525 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь баасан гарагт батлагдсан 11 мянга орчим тохиолдлоос эрс өссөн үзүүлэлт боллоо. Тус улсад өнгөрсөн долоо хоногт дөрөвдүгээр сараас хойш анх удаа өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдол 10 мянга давсан юм. Ялангуяа ӨМӨЗО, Бээжин, Гуанжоу зэрэг хотод халдварын нөхцөл байдал хамгийн хүнд байгаа аж.

БНХАУ халдварын эсрэг хяналтыг сулруулах гэхээсээ бодлогоо сайжруулах алхмууд хийж байгаагаа мэдэгдээд байгаа юм. Тус улсад одоогоор иргэдийг нийтээр нь шинжилгээнд хамруулах, жуулчид болон ойрын хавьтлыг тав хоног тусгаарлах зэрэг арга хэмжээ авч байна.

Түүнчлэн Монгол Улсын хувьд 11 дүгээр сарын еснөөс хойш COVID-19-ийн халдварын өдөрт бүртгэгдэх тохиолдол 100-аас дээш болж нэмэгджээ. Тухайлбал: 11 дүгээр сарын 12-нд 117 тохиолдол шинээр батлагдсан байна. Улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 987 мянга 631 болоод байгааг Эрүүл мэндийн яам мэдээллээ.

Харин Япон улсад нэг хоногт COVID-19-ийн халдварын 68 мянга 894 тохиолдол, БНСУ-д 48 мянга 465 тохиолдол бүртгэгдсэн байна.