2026 оны 10 сарын 15, пүрэв

Орон нутгийн иргэд үнийн хөөрөгдөлд илүү өртөж байна

Орон нутгийн иргэд үнийн хөөрөгдөлд илүү өртөж байна

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа хэдий ч ард иргэд амьдрал ахуйгаа залгуулахын тулд худалдан авалт хийхээс гарцаагүй сонголттой нүүр тулсаар байна. Тус нөхцөл байдалд цөхөрч  буй нийгмийн давхарга цөөнгүй бий. Тэтгэврийн хөгшид гэхэд эм эсвэл талх авах сонголттой байсаар багагүй хугацааг өнгөрөөлөө. 

Орхон аймгийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сард 30мянган төгрөгөөр худалдаалагдаж байсан 25кг ийн гурил өнөөдрийн байдлаар 45мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Харин Хөвсгөл аймагт 25кг ийн гурил 48мянган төгрөг болж өссөн үзүүлэлт нь "Хөдөө, орон нутаг"-ийн тргэд үнийн хөөрөгдөлд илүүтэй өртөж буйг харуулж байгаа юм.

Энэ мэтчилэн улс орон даяар "өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн"-ий үнэ өмнөх онтой харьцуулахад даруй 80хувиар өсөөд байна.