Эрдэнэт хотын иргэдийн санал гомдлыг хүлээн авах “Эрдэнэт 11 11” төв нээлтээ хийлээ. Тус төв нь хотын иргэд, олон нийттэй нээлттэй харилцах, тэдний хөндөгдөж буй эрх ашгийг удирдах шатанд хүргэж шийдвэрлүүлэх зорилго бүхий байгууллага юм.
Эрдэнэт хотын дарга удирдлагууд иргэдээ сонсож, тэдэнд хүрч ажиллах, төрийн үйлчилгээг иргэдэд бодитоор хүргэхэд анхаарал хандуулж, иргэдийн санал хүсэлтийг зөвхөн хуралд танилцуулагдаад өнгөрүүлэх бус шийдлэд хүргэхэд анхаарч ажиллах юм. Төрийн дунд шатны ажилтан албан хаагчид, иргэн, хуулийн этгээдийг “Үндсэн хууль”-д заагдсаны дагуу эрх ашгийг нь хангахад туслалцаа үзүүлэх төдийгүй орон нутгийн удирдлагууд хэрхэн шийдвэрлэж байгааг ил тод, нээлттэйгээр нийтэд мэдээлэх болно.
Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэх таны санал гомдлыг хүлээн авахаар ажиллаж эхэллээ. Иргэд та бүхэн 79791111 утсанд дуудлага, “Эрдэнэт 11 11” төвийн цахим хаягт чат илгээх болон ажлын цагуудад тус төвийн байранд өөрийн биеээр ирж санал гомдлоо мэдүүлэх боломжтой боллоо.
© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан