2026 оны 10 сарын 15, пүрэв

Шинээр аймгийн Арслан, Заан төрлөө

Шинээр аймгийн Арслан, Заан төрлөө

Энэ жил Орхон аймгийн баяр наадамд 128 бөх зодоглож Архангай аймгийн Тариат сумын уугуул С.Майнбаяр долоо давж Аймгийн арслан цол хүртлээ. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Б.Гааждамба үзүүрлэж Аймгийн заан цолын болзлыг хангалаа
Мэлмий тэнийж, сэтгэл баясгасан баяр наадам ийнхүү өндөрлөв. Монголын тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол улсын 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жил, Эрдэнэт хот байгуулагдсаны 45, 46 жилийн ойн баярын үйл ажиллагаа нар хур тэгширсэн хоёр өдрийн хугацаанд сайхан болж өнгөрлөө. Эрдэнэт хотын “Наадмын талбай” дуу хөөрөөр бялхаж, монгол дээлээрээ гоёсон наадамчин олны хөлд дарагдлаа. 
 Хүчит бөхчүүд эр бяраа үзүүлж, хурдан морины уяачид шандаст хүлгээ сорьж, эрхий мэргэн харваачид нь ончоо шалгаж наадамчин олноо баярлуулав.

эх сурвалж: www.erdenetinfo.mn