2026 оны 10 сарын 15, пүрэв

Баяр наадмын үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ

Баяр наадмын үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ

Монголын тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол улсын 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жил, Эрдэнэт хот байгуулагдсаны 45, 46 жил, Орхон аймаг Эрдэнэт хотын баяр цэнгэл наадмын үйл ажиллагаа ёслол төгөлдөр эхэллээ. Наадмын үйл ажиллагааг нээж Засаг дарга С.Батжаргал хэлэхдээ: цар тахлын улмаас тэмдэглээгүй өнжсөн Ардын хувьсгалын 100 жил болон Эрдэнэт хотын 45 жилийн ойг энэ жилийн баяр наадмын үйл ажиллагааг хамтатган тэмдэглэж байна. Ахмад үеэ хүндлэн, анхдагч илгээлтийн эзэд та бүхнээр бахархаж байна хэмээн нээлтийн үгэндээ хэлсэн юм. Амжилт бүтээлээрээ тэргүүлэн манлайлж буй Эрдэнэт хотын иргэд та бүхэн сайхан наадаарай. Баяр наадмын үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу үргэлжилж байна.

эх сурвалж: www.erdenetinfo.mn