2026 оны 10 сарын 15, пүрэв

Л.Эрхбаатарыг 461-р хорих ангид цагдан хорьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна

Л.Эрхбаатарыг 461-р хорих ангид цагдан хорьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна

Эрдэнэтийн дулааны станцын даргаар ажиллаж байсан Л.Эрхбаатар нь ДЦС-3-ын гүйцэтгэх захирлаар томилогдоод багагүй хугацаа өнгөрсөн. Орхон аймгийн МАН-ын Архангайн фракц дундаа эрэмбээр чансаатай улс төрчдийн тоонд ордог тэрээр тендерийн материал шалгаруулалтад тэнцүүлж авилгалд нь "Хасу Эрчим" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнээс их хэмжээний мөнгө авч байгаад үйлдэл дээрээ хуулийнханд баригдсан байна. Прокурорын зөвшөөрлийн дагуу 461-р хорих ангид цагдан хорьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

эх сурвалж: www.erdenetinfo.mn