2026 оны 10 сарын 15, пүрэв

Урлагийн төрөлжсөн “Уран эгшиг” сургуулийнхан ирэх жил тайлан тоглолтоо хийнэ

Урлагийн төрөлжсөн “Уран эгшиг” сургуулийнхан ирэх жил тайлан тоглолтоо хийнэ

Орхон аймгийн урлагийн төрөлжсөн “Уран эгшиг” сургуулийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйлл ажиллагаанд   Орхон аймгаас сонгогдсон У

ИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд оролцож үг хэллээ.

Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Батжаргал: “Уран эгшиг” сургуулийнхан ирэх жил тайлан тоглолтоо хийнэ. Сургууль байгуулагдсан түүхийг эргээд бодоход, цар тахлын хүндхэн жилүүдэд олон зүйлийг олж харж байлаа.  Урлаг гэдэг зүйл нийгэмд зайлшгүй байх ёстой гэдгийг... БСУГ-аас урлаг болон спортын төрөлжсөн сургуультай болох саналууд орж ирснээс эхлээд урлагийн төрөлжсөн сургуулиа байгуулья гэж захирамжаа гаргасан.  Цар тахлын жилүүдэд гаргасан гэгээлэг захирамжуудын нэг.  Бид бүхэн хуучин ч гэсэн байранд орсон, одоо урлагийн заал танхим, тайз, хөгжим хэрэглэл хэрэгтэй. Үүнийг 2023 оны хөрөнгө оруулалтаар шийднэ.  Ингээд авьяаслаг хүүхэд багачуудтайгаа сургуулийнхаа нээлтэд оролцож байгаа нь сайхан байна.

УИХ-ын гишүүн Д.Батлут:  Соёл урлаг бол үндэстний дархлаа, оршин тогтнохын мөн чанар юм.  Тийм учраас энэ зүйл рүү монгол хүн бүр анхаарлаа хандуулах хэрэгтэй. 300 гаруй хүүхэд элсэн суралцаж байна.  Дахиад нэмэлт элсэлтээр орох хүсэлтэй 100 гаруй хүүхэд байгааг хэлж байна.  Асар их хэрэгцээ шаардлага байгаа.  Нэн түрүүнд ойрын хугацаанд нэг зүйл дээр анхаарцгаая.  Урлагийн сургуулийн стандарттай заал танхим биш учраас зураг төсвөө боловсруулж, шийдлээ гаргавал зориулалтын байртай болох асуудлыг аймгийн удирдлагууд болон миний бие анхаарч ажиллах болно.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат:  Урлагийн чиглэлээр суралцах хүсэлтэй олон хүний мөрөөдөл байсан байх гэж бодож байна. Энэ мөрөөдөл нь биеллээ. Орон нутгаас нэгэнт байгуулсан зүйлээ тордож үйл ажиллагааг нь өргөжүүлж, дэмжиж ажиллахаа илэрхийлье. Энд сурч хүмүүжиж байгаа бүх хүүхдүүд урлагийн хүн болох албагүй.  Гэхдээ урлагийн соёл, мэдрэмжтэй нийгмийг зөөллөдөг ийм сайхан хүмүүжил олгоно гэж бодож байна.  Уран эгшиг сургуулийг төгссөн олон мянган хүүхэд  Монгол улс, Эрдэнэт хотын нэрийг дэлхийд гаргана гэдэгт итгэж байна . Эрдэнэт хотоос гарах авьяастны буухиа тасрахгүй байхыг хүсэн ерөөе.

 “Уран эгшиг” сургуулийн сурагчид хөгжим, дуу, бүжиг, жүжиг, уран зураг, дизайн, гар урлалын ангиуд хичээллэж эхэлжээ.

эх сурвалж: www.erdenetinfo.mn