Орхон аймгийн хэмжээнд Авто тээврийн төвөөс санаачлан “Цэвэр орчин Аюулгүй тээвэр” нэг сарын аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд иргэдээс ирж буй санал хүсэлтийг шийдвэрлэх юм. Иргэдийн санал хүсэлтийн дийлэнх нь нийтийн тээврийн жолооч нарын харилцаа хандлагатай холбоотой байгаа аж. Иймд хотын доторх үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгж жолооч нараа сургалтад хамруулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэв.
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой тогтсон цагийн хуваарь, маршрутаар явдаггүй, жолооч кондуктор нар харилцааны соёлгүй, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, хүний тоо хэтрүүлдэг гэсэн гомдол иргэдээс цөөнгүй ирдэг. Эдгээр асуудалд холбогдох байгууллагууд хамтран хяналт тавин ажиллахаар болсон байна. “Цэвэр орчин Аюулгүй тээвэр” аян энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм.
Хяналт шалгалтын үеэр Авто тээврийн төвөөс хотын доторх нийтийн тээврийн насжилтын хугацаа энэ жилээс дуусч байгаа нь анхаарал асуудал болсон тухай ярилаа.
Орхон аймагт нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулахаар нийтийн тээврийн үйчилгээний автобуснуудыг камержуулж, автобусны буудалд байршил харах боломжтой зарлан мэдээлэх самбарыг суурилуулаад байгаа юм.
эх сурвалж: www.erdenetinfo.mn
© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан