“Эх хэлний өдөр”, Үндэсний бичиг үсгийн баярыг тавдугаар сарын эхний 7 хоногт орон даяар зохион байгуулдаг. Энэ өдрийг угтан ХАА-н Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвөөс оюутан залуусынхаа дунд монгол бичгийн сайхан бичигтэн уралдаан, монгол бичгийн “АХА” тэмцээнийг зохион явуулав. Оюутан сурагчдыг монгол бичигт сургах, сурах хүсэл тэмүүллийг нь дэмжих энэхүү арга хэмжээг Р.Улаанхүү тэргүүнтэй “Баянбулаг багийн хөгжил” ТББ ивээн тэтгэж хамтран зохион байгуулав.
ХАА-н Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв нь 5 мэргэжлээр 1-2.5 жилийн хугацаатай оюутан элсүүлдэг аж. 2020-2021 оны хичээлийн жилд тус сургуульд 250 гаруй оюутан суралцаж байна. 2021 оноос өмнө ХАА-н Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяанд байсан бол энэ жилээс Боловсрол, шинжлэх ухааны яаманд харьяалагдаж болжээ. Тус сургуулийн хичээлийн сургалтын төлөвлөгөөнд суралцагчид жилд монгол бичгийн хичээлийг 56 цаг судлахаар тусгасан байна. Оюутан сурагчид “Эх хэлний өдөр”-ийг угтан монгол бичгийн цэвэр сайхан бичгийн үзэсгэлэн гаргаж, мэдлэгээ сорьж “АХА” тэмцээн явуулж шилдгүүдээ тодрууллаа.
эх сурвалж: www.erdenetnews.mn
© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан