2026 оны 10 сарын 15, пүрэв

Ихэнх нутгаар хүйтэрч, зам даваа гүвээнд халтиргаа үүсэж болзошгүйг анхааруулж байна

Ихэнх нутгаар хүйтэрч, зам даваа гүвээнд халтиргаа үүсэж болзошгүйг анхааруулж байна

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нийт нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 0-2 градус хүйтэн байна.

5 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

Тариаланчид, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваа гүвээнд хальтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг ЦУОШГ-аас анхааруулж байна.

эх сурвалж: www.gogo.mn