2026 оны 10 сарын 15, пүрэв

Э.Тэмүүлэн: Эндэгдэлгүй байлгахын тулд 28 хоног хатуу хөл хорио яаралтай тогтоох шаардлагатай байна

Э.Тэмүүлэн: Эндэгдэлгүй байлгахын тулд 28 хоног хатуу хөл хорио яаралтай тогтоох шаардлагатай байна

ХӨСҮТ-н халдвар судлаач Э.Тэмүүлэн: ХӨСҮТ-ээс халдварын тохиолдлын тоог байнга хянаж яваа.Өчигдрийн байдлаар тархвар судлаачдын тооцооллоор А гэдэг нэг халдвартай хүн цааш дунджаар 1,3 хүнд халдвар тарааж байна. Энэ тоо 1-ээс их абйна гэдэг цаашаа өргөжин илүү тархаж буйг илэрхийлж байгаа юм. Хэрвээ 1,3-т үндэслээд яаралтай арга хэмжээ авахгүй бол ердөө 7 хонгийн дотор тохиолдлын тоо 1,000-аас дээш гарах магадлал маш өндөр болно.

Бусад улсын жишиг, олон улсын байгууллагын зөвлөмжөөс харахад халдварын тархалтыг хумиж чадах хамгийн үр дүнтэй арга бол хатуу хөл хорио юм. Хүн амын дунд халдвар өргөн тархсан үед бид хичнээн хүний нөөцөө нэмж, тандалтаа сайжруулж, ардаас нь хөөсөн ч яагаад ч гүйцэхгүй. Хамгийн баян улсууд ч ингэж чадахгүй байгаа.

Маш хурдан хугацаанд хөл хорио тавихгүй бол олноор илэрч байгаа тохиолдуудын эмнэлэгт хэвтэх, хүндрэх нас барах тохиолдлууд 2-3 долоо хонгийн дараагаас харагдаж эхэлнэ. Ийнхүү халдварын тоо торойж гарсан өдрөөс хойш 2-3 долоо хонгийн дараа нас баралт хүндэрлүүд харагддаг зүй тогтолттой юм. сүүлийн өдрүүдэд нас баралт ихсэж байгааг та бүхэн харж байгаа байх. Аль болох хүмүүсийг хүндрүүлэхгүй, нас баруулахгүйн тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. 

Бүхий л жишгээс харахад халдварын гинжин хэлхээг таслахад дор хаяж 28 хоног буюу халдварын 2 нууц үеийн хугацаагаар хорьж байж халдварын тархалтыг бодитоор хумих боломж гарч ирнэ. Дотоод халдвар гарсанаас хойш манай улс 3 удаагийн хатуу хөл хорио тавьсан. Эхнийх нь маш үр дүнтэй болж халдварыг хумиж чадсан ч харамсалтай нь дараагийн 2 хөл хорионы хугацаа богино байсан болохоор халдварын гинжин хэлхээ тасрахгүй, хорионы дараа халдвартай хүмүүс их гарч ирсэн.

Нийгэмд халварын тоо огцом нэмэгдэж, гоеметрийн прогнозоор өсөж яваа бодит байдал бидэнд харагдаж байна.

Маш олон улсад халдвараас болж хүмүүс хэдэн зуу, хэдэн мянгаараа нас барэ хайртай дотны хүмүүсээсээ хагацаж байна. Саяханыг болтол бид сайн барьж чадсан, цөөн нас баралттай байсан ч энэ туршлагаа хадгалж үлдэж чадсангүй.Одоо нас баралтаа багасахын тулд яаралтай арга хэмжээ авч хөл хорио тогтоохгүй бол энэ байдал маш хүнд болно.

Эх сурвалж: ХӨСҮТ