Хамгийн стресстэй улс орноор шалгараад буй манай улсын ард иргэд болон удирдлагуудын талаар "BBC" агентлаг дурдсан тухай мэдээлэл цахим орчинд тархах болжээ. Энэхүү мэдээлэлд манай улсын өмнө тулгараад буй бүхий л асуудлыг дурдсан байна. Тус мэдээлэлд :
"Хамгийн муу авто замтай, бөглөрөл бүхий 10 хотын 9 нь 10-аас дээш сая хүн амтай хотууд бөгөөд үлдсэн нэг хот нь ердөө ганцхан сая хүн амтай ажээ. Ийм цөөн хүн амтай боловч ингэж их бөглөрч байгаа нь гарцаа байхгүй тухайн хот, улсын удирдлагаар ажиллаж байсан улсуудын буруутай үйл ажиллагаа гэдэг нь ойлгомжтой юм. Тэдний нэрсийг дурдвал М.Энхболд, Ц.Сундуй, Т.Бадамжунай гэх зэргээр хөвөрч өгөх бөгөөд газрын албанд ажилладаг хэдэн зууны хүний гинжин хэлхээ болон хувирч ч мэдэх юм. Эдгээр улсууд буруутайг Монголчууд бүгд мэддэг, мэддэгийг нь эдгээр нөхөд мэддэг, мэддэгийг нь мэдэж байгааг улс даяараа мэддэг ч тэд ямар нэг хариуцлага хүлээдэггүй нь бүр гайхалтай.
Дэлхий дээр хагас саяас дээш хүн амтай 1000 гаруй хотууд байдаг боловч бөглөрөлөөрөө 4-р байранд орсон энэ хачирхалтай хот ахин нэг сөрөг зүйлээрээ дэлхийд тэргүүлдэг аж. Тэр бол хорт утаа. Жилийн дундаж температур нь -1.3 хэм учир нийслэл хотуудаас хамгийн хүйтэн гэгддэг энэ хотод хөдөө орон нутгаас хэт их хэмжээний нүүдэл бий болоод олон жил болж байгаа юм. Тэдгээр иргэдэд зориулсан орон сууц, дулааны шугам сүлжээ зэрэг байхгүй тул бүгд нүүрс түлнэ. Утаа нь гамшгийн хэмжээнд хүрчихээд байхад иргэд энэ хотоос явахгүй байгаа шалтгаан нь газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 18-д ордог энэ том улсын хөдөө орон нутагт хөгжил цэцэглэлт байхгүйтэй холбоотой билээ.
Энэ хөөрхийлөлттэй хотын ийм болсон шалтгаан нь мэдээж улс төрчдийн хариуцлагагүй үйлдэл, шийдвэр, мөн тэдний адгийн муухай шунал, хэзээ ч үл цадах мангасын ходоод, хараал идсэн намчирхал, албан тушаалын наймаа, иргэдийн улс төрийн хийрхэл, цусанд нь байх маргаашийн биш өнөөдрөө аргацаасан монгол сэтгэхүй гээд тоо томшгүй зүйлс нөлөөлсөн юм.
Утаандаа хордож, бөглөрөлдөө идэгдсэн энэ хотыг аврах нь тийм ч хэцүү зүйл биш юм. Учир нь энэ орон хүн ам багатай, хүнээсээ хэдэн арав дахин их малтай, газрын доор нь эрдэнэс баялгаар дүүрэн аж. Энэ их баялагийг ашиглаж, зөв зохистой зарцуулаад эхэлбэл ердөө хэдхэн жилийн дотор дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн зэрэгт хүрэх боломжтой боловч улс төр, албан тушаал, ховдог шунахай хүслээр тархи толгойгоо гашилгасан хоёр том намынх нь гишүүдээс шалтгаалан энэ улс хөгжинө гэдэг нь лөөлөө бизээ"...хэмээсэн байна.
Эх сурвалж: Factnews
© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан