2026 оны 10 сарын 15, пүрэв

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн уурхайчид татварын хуулийг цуцлах хүртэл тэмцэнэ гэв

 Шинэ оноос “Хувь хүний орлогын албан татварын тухай” хууль хэрэгжиж, 1.5 төгрөгөөс дээш төгрөгийн цалинтай иргэд 15-25 хувийн татварыг улсад төлөхөөр болсон.

Энэхүү хуулийг эсэргүүцэн Эрдэнэт үйлдвэрийн ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн хурал зарлалаа. Тэд "Монгол улсын Их хурал, Засгийн газраас ХХОХТ-ыг шатлалтайгаар нэмэгдүүлэх хууль батлан хэрэгжүүлж байгаа нь нийт 46000 уурхайчийн амьдралд маш хүнд дарамт учруулж байна. Засгийн газар төсвийн алдагдлыг нийт иргэдээс татвар нэмэх маягаар олж байгаа нь буруу” хэмээн мэдэгдэв.

Үйлдвэрчний эвлэлийнхэн цааш ярихдаа "Татвар нэмэгдүүлэхгүйгээр төсвийн алдагдлыг нөхөх бүрэн боломжтой бөгөөд уул уурхайн компаниудын татварыг нэмэгдүүлэх нь зөв гарц" гэв.

Тус үйлдвэрт нийт 6000 орчим уурхайчин ажилладаг бөгөөд 4000 нь хэвийн бус, 1000 орчим нь хүнд хортой нөхцөлд ажилладаг байна. Тэдний дундаж цалин 1-2 сая төгрөг бөгөөд татварын хуулийг эрс эсэргүүцэж, цуцлах хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийллээ.

 

Эх сурвалж: Эрдэнэт инфо