Энэ сарын эхний 20 хоногт “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчид үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100-аас дээш хувиар давуулсан дүн гарчээ. Уулын цул гаргалтыг 1 сая 346.1 мянган метр куб байхаар төлөвлөснөөс 1 сая 401.4 мянган метр кубд хүргэж, төлөвлөгөө 104.2 хувиар биеллээ. Хөрс хуулалтын ажил 560.9 мянган метр куб буюу 106.8 хувиар, хүдэр олборлолт 2 сая 145.9 мянган тонн буюу 102.5 хувиар тус тус давсан үзүүлэлттэй байна. Баяжуулагчид энэ хугацаанд 1 сая 816.3 мянган тонн хүдэр боловсруулж, төлөвлөгөөний биелэлт 105.4 хувьд хүрчээ.
Хүдэр дэх зэсийн агуулга сарын эхний 20 хоногт 0.459 хувьтай, молибден 0.0154 хувьтай байв. Зэсийн металл авалт бодит гүйцэтгэлээр 88.36 хувьтай, молибдений металл авалт 56 хувьтай байж, төлөвлөгөө 100.1-115.5 хувиар давж биеллээ.
Ингэснээр уурхайчид дөрөвдүгээр сарын эхний 20 хоногийн байдлаар нийт 32400 тонн зэсийн баяжмал, 391.4 тонн молибдений баяжмал үйлдвэрлэсэн байна
© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан