Монголчууд бид яг ямар хүмүүсийг төрийнхөө түшээдээр сонгочихвоо. Бид сонгочихвуу эсвэл 60 тэрбумдаад луйвардаад гараад ирэв үү. АН засаг барьж байх үед сайлуулж муулуулж байсанч МАНгаруудын хажууд хийсэн юмтай хэлэх үгтэй байжээ. Муу хэлүүлэн хэлүүлэн авсан Чингис бондын 1.5 тэрбум ам.доллараар талаар нь ч болтугай 7 аймгийг замтай холбосон, олон жижиг дунд үйлдвэрүүдийг ашиглалтанд оруулж ажлын байрыг нэмэгдүүлж байсан, олон айлыг 8 хувийн ипотекийн зээлд оруулж орон гэртэй болгожээ. Гэтэл МАН өнгөрсөн хугацаанд авсан 2.4 тэрбум ам.доллараар яг юу хийвээ. Гарт баригдаж нүдэнд харагдах зүйл лав хийсэнгүй ээ. Үүнийг хамгийн ойрхоноор Эрдэнэт хотоороо жишээ авч харая. АН засаг барьж байх үед иргэдийн амьдарч буй орчинд ямар өөрчлөлтүүд гарсаныг эргэн нэг саная. 1. Байр хоорондын замууд 1 урсгалтай зогсоолийн хүрэлцээ муу байсаныг өөрчилж байр хоорондын замыг 2 урсгалтай болгож заримыг нь нэвт гардаг болгосон. 2. Гэр хорооллын айл өрхүүд худаг хаах цагтаа уралдаж усаа авдаг, усаа авж чадаагүй бол усгүй хонодог худаг нээх цагийг хүлээдэг байсаныг өөрчилж 24 цагийн ухаалаг худгийг бий болгосон. 3. мөн орон сууцны хорооллын байрнуудын орцыг соронзон кодтой хаалгатай болгоснооор иргэдийн аюулгүй тухтай орчинд амьдрахад бага ч гэсэн нэмэр болсон. иргэдийн ухамсаргүй зарим үйлдлээс болж эвдэлж гэмтээж байгаа ч хэрэгтэй ажил болсонтой хэн ч маргахгүй.
4. Гэр хорооллын айл өрхүүд бага насны хүүхдүүд орой үдэш харанхуйд айдастай явдаг байсаныг болиулж лед гэрлээр гэр хорооллоо бүрэн гэрэлтүүлсэн. мөн байрны фассад дулаалгын ажил гэх мэтчилэн иргэдийн амьдралд нөлөө үзүүлсэн олон чухал ажлиудыг хийж хэрэгжүүлж байсан байна. 2016 оноос МАН засгийн эрхийг авч энэ Д.Батлут гэж нөхөр засаг дарга болсоноор жил гарангын хугацаанд яг юу хийвээ. 1. Засаг дарга болсоноосоо хойш бараг 7 хоног болгон шахуу төсвийн мөнгөөр гадагшаа явж байгаа харагдаж байна. Гадагшаа яваад Эрдэнэтэд яг юу наалдваа иргэдийн амьдралд яг ямар өөрчлөлт гарваа. 2. Цахим орчинд дэндүү идэюхитэй бараг баасан шээсэнээ тавих нь холгүй манай хотын засаг дарга жиргэж байхымаа яасан завтай, яасан хийх юмаа олж ядсан засаг дарга вэ. Доор нь хөлсны бичээч, бөгс долоогч нар нь та мундаг шүү сэтгэлтэй дарга шүү гэх зэргээр пялдагадаж харагдах юм. эсвэл би энэ хүний юу хийсэнийг мэдэхгүй явна уу. Эрдэнэт хот маань өнгөрсөн 1 жилийн хугацаанд цас мөсөө ч цэвэрлэж чадахаа байлаа хотоор бэлчих малаа ч дийлэхээ байлаа. шөнөжингөө архиддаг боллоо. Хүүхдийн ордны урд замыг хууллаа. Өөр хийсэн зүйл үнэндээ харагдахгүй байна. Аа тийн хөдөлмөрийн хүндэт медаль ав байж Алтангадас одон авдаг журамтай гэтэл төрийн шагнал битгий хэл цех-ийн аварга ч болж үзээгүй төрсөн эгчтэйгээ хамт нэг өдөр 2-уулаа алтангадас одон авч зүүх юм.
© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан